АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ БҮТЭЭГДЭХҮҮН

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ БҮТЭЭГДЭХҮҮН

0 сэтгэгдэл
  • 0 Хүслийн жагсаалт
  • Эхлэх цаг: 00:00
  • Үргэлжлэх хугацаа: 1Х
Тодорхойлолт

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ БҮТЭЭГДЭХҮҮН

Аялал жуулчлалыг хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Баруун бүсэд адал явдалт, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх” гэж заасан.

Олон ястан үндэстэнгүүд өөр өөрийн өвөрмөц түүх, зан заншил, дуу, бүжиг, соёлын өвтэй. Чандмань сумын хөөмийн тоглолт дэлхийн хаана ч ямар ч тосгон сууринд давтагдахгүй, Урианхайн алдарт тууль нь уул усаа магтан дуулдаг сонгодог урлаг, Цэцэг сумынхан уран нугаралтаараа, Торгуудууд бий биелгээний урлагаар,  Дөрвөд, мянгадууд үндэсний бүжгээрээ алдартай.  Олон ястан, үндэстний нэг казакуудын уран хатгамал, бүргэдээр ан хийх, домбор хөгжим зэрэг олон зүйл нь жуулчдын сонирхлыг их татдаг.

Ховд аймаг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлого олох боломжийг бүрдүүлэх, эдийн засагт орох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр, “Цайны зам өв соёлын наадам”, “Тарвасны баяр” зэрэг аялал жуулчлалын эвент бүтээгдэхүүнийг зохион байгуулж байна.

“Цайны зам” өв соёлын наадам

Аялал жуулчлал нь үзэсгэлэнт онгон дагшин байгаль, нутаг орны онцлог бүхий ахуй, ёс заншил, түүх соёлын дурсгалуудаа эвдэн сүйтгэхгүйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулж, ард иргэд ашиг хүртэх боломжийг олгодог, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, таван хошуу мал сүргээ өсгөн үржүүлж нүүдэлчин амьдралын утга учрыг өвлөн хадгалж ирсэн эртний зан заншил, өв уламжлалыг орчин цагийн соёл иргэншил, ахуй амьдралтай хослуулан язгуур шинжийг хадгалан хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж дөт замаар Хятадаас цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах гарц байсан. 1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, цайны их замын дайран өнгөрдөг төвийн нэг нь түүхт Ховд хот болж байсан төдийгүй энэ үеэс олон угсаатны цайны соёл дэлгэрч өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өвийн нэг юм.

Иймд байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж олон ажлууд хийж байна. Үүний нэг нь аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг татах зорилгоор зохион байгуулж байгаа “Цайны зам” өв соёлын наадам юм.


 

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны 264 тоот тогтоолоор “2023-2024 оныг Монгол зочлох жил” болгон зарласан бөгөөд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр нь зочлох жилийн хамгийн анхны арга хэмжээ юм.


            Тарвасны баяр

Тарвас бол Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн юм. Орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан тарвас болон тарвасаар хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, иргэдэд экологийн цэвэр бүтээдэхүүнийг тарьж ургуулан хэрэглэхийг уриалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Тарвас”-ны баярыг зохион байгуулдаг.

Тарвасны баяр нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.    


 

“Их Алтай” спорт-аялал жуулчлалын наадам

2013 оноос “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд болох Монгол Улс, ОХУ, БНКазакстан Улс, БНХАУ-ын хил дамнасан хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх зорилгоор “Их Алтай” спорт-аялал жуулчлалын олон улсын наадмыг 2 жил тутамд зохион байгуулж байна.

2013 онд Ховд, Баян-Өлгий аймгуудын нутаг дэвсгэр дээр “Их Алтай” спорт-аялал жуулчлалын олон улсын анхдугаар их наадам зохион байгуулсан. Наадамд Монгол улс, ОХУ, Казакстан улс, БНХАУ-ын тамирчид ур чадвар, тэсвэр тэвчээр, эр зоригоороо уралдаж, соёл урлагийн салбарынхан өөрсдийн орны соёл урлагийн гайхамшигт үзүүлбэрүүдийг толилуулан наадмын үйл ажиллагааг хөгжөөлөө. Наадмын үйл ажиллагаанд ОХУ, Казакстан, БНХАУ-аас 400 гаруй тамирчид, зочид төлөөлөгчид, зохион байгуулагчид, нийт 1000 орчим хүн, 400 орчим машин оролцсон.

          

Ерөнхий зорилгын хүрээнд хэд хэд зорилтыг дэвшүүлэн тавьсан болно. Үүнд:

-Олон улсын тамирчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх,

-Тамирчдыг ур чадварыг нэмэгдүүлэх,

-Эрүүл аж төрөх ёсыг сурталчлах,

-Алтайн бүс нутгийн орнуудын үндэсний соёл, зан заншлыг сурталчлах юм.

 

“Инвест Ховд”

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих Ховд аймагт хөрөнгө оруулалтыг татах, хөгжлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой “Инвест Ховд” форум зохион байгуулагдсан.

Энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах тэргүүлэх эрчим хүчний сэргэлт, Хөдөө аж ахуй, уул уурхайн экспортын орлого ба ногоон хөгжил, аялал жуулчлал, тээвэр ложистик, цахим шилжилт гэсэн зургаан чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, зарим салбаруудад хөрөнгө оруулалт татаж чадсан. Тухайлбал, Мобиком Ховд аймагт 40 ажлын байр бий болгож, харилцагчийн үйлчилгээний төв - Call Center-ээ байгуулах. Nomin Holding энэ онд Ховдын тариаланчдаас ногоог нь шууд худалдан авч сүлжээ дэлгүүрүүдээрээ борлуулах, Ховд аймагт найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоо байгаагаас зургаа дахин том агуулах худалдааны төв байгуулах. Аэро Монголиа компани нь Ховд нисэх буудлын менежментийг хариуцан ажиллах боломжтойгоо мэдэгдлээ. Худалдаа хөгжлийн банк нь баруун бүсэд анхны салбараа байгуулахаар боллоо. "Монгол шуудан" баруун бүсийн ложистикийн төвийг Ховд аймагт байгуулах ажлаа хангаж байна.

Сэтгэгдэл

0/5

Үнэлэгдээгүй
-аас 0 тойм
Маш сайн
0
Маш сайн
0
Дундаж
0
Тааруухан
0
Аймшигтай
0
Шүүмж байхгүй
Сэтгэгдэл бичихийн тулд та нэвтрэх ёстой
-аас 0₮
Эхлэх өдөр
{{start_date_html}}
Эхлэх цаг:
{{time}}

Нэмэлт үнэ:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Удирдагч Систем Баталгаажсан

Jul 2021 хойш гишүүн

-аас
0₮
0 сэтгэгдэл